Sudly Судалгаа, Ajly цагийн ажил, Rento түрээс, Bill нэхэмжлэх, Vending автомат машин, Logicy хүргэлт. Tenox ID Нэг бүртгэлээр.

Tenox нь байгууллагын өдөр тутмын ажлын зургаан систем хийж, ажиллуулдаг. Tenox ID-аар нэг нэвтрээд эрхтэй системүүдээ нээнэ.

Системүүд

Sudly

Судалгаа, санал асуулга

sudly.mn

Судалгаагаа бэлдэж, зорилтот хүмүүстээ хүргээд, хариуг бодит цагт харна.

Их сургууль, судлаач, судалгааны компани, зах зээлээ судалдаг бизнест зориулсан.

  • Нас, хүйс, байршлаар зорилтот бүлэг сонгоно
  • SMS, линк, QR, имэйлээр түгээнэ
  • Excel, CSV, PDF тайлан гаргана

Ajly

Цагийн ажил

ajly.mn

Цагийн ажлын зар оруулахад шаардлагад тань тохирох хүмүүст шууд хүрнэ.

Ээлжийн ажилтан хайдаг бизнес, цагийн ажил хайж буй хүмүүст зориулсан.

  • Зар, өргөдөл, чат нэг дор
  • Тохирох ажил горилогчид мэдэгдэл очно
  • iOS, Android апп

Rento

Түрээс, барилгын удирдлага

rento.mn

Давхрын хуваалт, гэрээ, нэхэмжлэх, төлбөр, засвар үйлчилгээг нэг системд нэгтгэнэ.

Оффис, худалдааны төв, орон сууцны барилга эзэмшигч, менежерт зориулсан.

  • Давхар, талбайн зураглал
  • Гэрээ, авлагын хяналт
  • Kiosk болон ажилтны мобайл апп

Bill

Нэхэмжлэх, тооцоо

bill.tenox.mn

Гэрээгээр нэхэмжлэх үүсгэж, орж ирсэн төлбөрийг банкны хуулгаас таньж, авлагаа хянана.

Сар бүр олон харилцагчид нэхэмжлэх илгээдэг байгууллагад зориулсан.

  • QPay-ээр төлөх линктэй нэхэмжлэх
  • Банкны хуулга импортлоно
  • Авлагын сануулга, тайлан

Vending

Автомат худалдааны машин

Танилцуулга авах

Vending машины борлуулалт, төлбөр, нөөцийг нэг дэлгэцээс алсаас удирдана.

Худалдагчгүйгээр өдөр шөнөгүй борлуулалт хийх бизнест зориулсан.

  • QPay, SocialPay, банкны карт, e-barimt
  • Слот бүрийн нөөц, дүүргэлт
  • Дэлгэцийн сурталчилгаа, алсаас шинэчлэлт

Logicy

Хүргэлт, логистик, POS

Танилцуулга авах

Захиалга хүлээн авахаас хүргэж өгөх хүртэлх бүх алхам, дэлгүүрийн касстай хамт.

Онлайн дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ, жижиглэн худалдаанд зориулсан.

  • Захиалга, хүргэлтийн хяналт
  • QPay, Pocket, StorePay төлбөр
  • POS апп, онлайн дэлгүүрийн холболт

Ажилтан нэг удаа нэвтэрнэ. Компани нэг удаа бүртгүүлнэ.

Tenox ID бол бүх системийн нийтлэг үүд. Хэн бэ, аль компанид ажилладаг, ямар системд ямар эрхтэйг нэг газар хадгална.

Нэвтрэх арга
Утасны дугаар, имэйл, Google, Apple бүртгэл.
Компанийн бүртгэл
Регистр, лого, гишүүдээ нэг удаа оруулна. Системүүд тэндээс уншина.
Систем бүрт өөр эрх
Нэг хүн Sudly-д судлаач, Rento-д барилгын менежер байж болно.
Хамгаалалт
Хоёр шатлалт баталгаажуулалт, нэвтрэлтийн түүх.

Бүгдийг өөрийн нэр дор, нэг порталд

Tenox Portal нь том байгууллагад зориулагдсан. Системүүдийг тус тусад нь нээхийн оронд өөрийн лого, өнгө, домэйнтэй нэг порталаас ашиглана.

Түрээс, тооцоо, зогсоол, kiosk, лояалти, мэдэгдэл, аналитик зэрэг модулиас хэрэгтэйгээ асаана. Sudly-ийн судалгаа, Ajly-ийн ажлын зар, Vending-ийн машин мөн модуль болж орно.

Системээ өөрсдөө хийж, өөрсдөө ажиллуулдаг баг

Tenox бол Монголын програм хангамжийн компани. Эндхийн байгууллагын өдөр тутмын ажилд тааруулж системээ эхнээс нь өөрсдөө хийж, өдөр бүр ажиллуулж, сайжруулдаг.

Монголын нөхцөлд тааруулсан
QPay, SocialPay, e-barimt, утасны дугаараар нэвтрэх зэрэг энд хэрэгтэй зүйлс анхнаасаа бий.
Хоорондоо холбогдсон
Нэг системээс нөгөө рүү шилжихэд дахин нэвтрэхгүй, компаниа дахин бүртгүүлэхгүй.
Захиалгаар өргөтгөнө
Танай ажилд хэрэгтэй модуль, холболтыг манай баг өөрөө хийж өгнө.

Танай ажилд аль систем тохирохыг хамт үзье

Юу хийдгээ товч бичээрэй. Манай баг тантай эргэж холбогдоно.

Сонирхож буй систем